Хос хун
Өөрийг чинь би хайрладаг байлаа
Үсийг чинь би илбэдэг байлаа
Үгэнд чинь би уярдаг байлаа
Үлгэр адил жаргадаг байлаа
Өнгө өнгийн ертөнцийн
Өөр нэгэн өнгө нь чи байж
Хун хунгийн дэвэлтээр
Хувирч ниссэн нь би байж
Уя уяхан сэтгэлээр
Уярааж хөглөсөн нь чи байж
Гэнэ гэнэхэн сэтгэлээр
Итгэж дассан нь би байж дээ
Өөрийг чинь би санадаг байлаа
Үнэн сэтгэлээр хүлээдэг байлаа
Уяран хайлж уйлдаг байлаа
Өр зүрхнээсээ хайрладаг байлаа
Өнгө өнгийн ертөнцийн
Өөр нэгэн өнгө нь чи байж
Хун хунгийн дэвэлтээр
Хувирч ниссэн нь би байж
Уя уяхан сэтгэлээр
Уярааж хөглөсөн нь чи байж
Гэнэ гэнэхэн сэтгэлээр
Итгэж дассан нь би байж дээ