Эрт буцсан ганганаа
Хавраар ирсэн дуучин ганганаа
Хайлган цагаар буцлаа гэж үү дээ
Яргуйт зунаар нуураа чимдэгсэн
Яасан ч эрт буцав даа
Сэтгэлээс цойлсон өнчин ганганаа
Сэмрүүлэн сэмрүүлэн буцлаа гэж үү дээ
Аргаданхан аргаданхан гуйсан л юмсан даа
Арай л эрт буцлаа даа тавилан ч юм уу даа
Уринаар ирсэн уяхан ганганаа
Уйлуулж хайлуулж буцлаа гэж үү дээ
Дэлгэрхэн зунаар дэнжээ гоёдогсон
Дэндүү эрт буцлаа даа
Сэтгэлээс цойлсон өнчин ганганаа
Сэмрүүлэн сэмрүүлэн буцлаа гэж үү дээ
Аргаданхан аргаданхан гуйсан л юмсан даа
Арай л эрт буцлаа даа хяслан ч юм уу
Зөнгөөрөө ирсэн аальхан ганганаа
Зүрхэн ховдлоос нислээ гэж үү дээ
Сэтгэлд минь хүрсэн аялгуу л байсансан
Сэмхэн ирээд буцлаа даа
Сэтгэлээс цойлсон өнчин ганганаа
Сэмрүүлэн сэмрүүлэн буцлаа гэж үү дээ
Аргаданхан аргаданхан гуйсан л юмсан даа
Арай л эрт буцлаа даа жаргал ч юм уу
Арай л эрт буцлаа даа жаргал ч юм уу даа
Мм . . .