Тунгалаг буянт

Мөнгөн давалгаа хаялсан

Мөрөн голын минь урсгал

Мөнх цастай Алтайн сугаас

Мяралзан урсах нь бахдалтай

Хэдэн зуун уулын цаанаас

Хээтэн урсах Буянт минь

Асралт ээжийн минь сүү шиг ээ

Ариун тунгалаг рашаан юм

Улиас, бургас нь шуугисан

Уудам шаргал хөндий дундуур

Үндэстэн ястны бахдал болсон

Үзэсгэлэнт Буянт минь урсдаг

Өглөөний наран мишээхэд

Өнгө сүлэлдэх гол минь

Нугаран долгилох тунгалаг ус нь

Нутгийн олны бахдал

Үндэстэн ястны бахдал болсон

Үзэсгэлэнт Буянт минь урсдаг

Facebook Twitter Google Plus