Ижий энтэй эгч
Тэрлэг дээл норлоо л гэнэ
Ижийн минь үнэрийг үргээхгүй ээ
Тэмээн жин явлаа л гэнэ
эгч минь дагаад нүүхгүй л дээ
Нулимсаа нууж инээсэн
миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан
үүлэнд учирлаа ч байлгүй
Нулимсаа нууж инээсэн
миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан
үүлэнд учирлаа ч байлгүй
Хар дарсан зүүдний минь
хажууд минь байсан эгчийнхээ
Хацар исгэсэн нулимсыг минь
ижий шиг үнссэн эгчийнхээ
Нулимсаа нууж инээсэн
миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан
үүлэнд учирлаа ч байлгүй
Нулимсаа нууж инээсэн
миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан
үүлэнд учирлаа ч байлгүй
Өдөр өдрөөр өнгөрлөө ч
нарны ааш хувирахгүй ээ
Өрөвчхөн сэтгэлтэн олон л гэнэ
эгчийн минь хайранд хүрэхгүй л дээ
Нулимсаа нууж инээсэ
миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан
үүлэнд учирлаа ч байлгүй
Нулимсаа нууж инээсэн
миний л эгчийн ухааныг ээ
Нутгийн цагаан манан
үүлэнд учирлаа ч байлгүй
үүлэнд учирлаа ч байлгүй