Хонгор чамдаа
Холын тэнгэрийн одод бүхэн
Нутгийг минь санагдуулна
Харийн газрын бүсгүйчүүд
Хонгор чамтай минь ижилгүй
Оройд чамайгаа бодон бодсоор
Ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулъя
Зуны шөнийн одод болгон
Зулай дээр минь байхад
Зул шиг гэгээхэн чамтайгаа
Зүүдэндээ л учрах юм аа
Оройд чамайгаа бодон бодсоор
Ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулъя
Тэнгэрт гялалзах оддыг ажихад
Тэртээх нутаг минь санагдана
Тэгш сайхан чамайгаа бодохоор
Тэнүүн сэтгэл минь уужирна
Оройд чамайгаа бодон бодсоор
Ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулъя
Оройд чамайгаа бодон бодсоор
Ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулъя
Одтой шөнөөр аялан дуулъя
аялан дуулъя