Монгол миний эх орон
Тайгын нуруундаа ан амьтан шивээлсэн
Талын тэнүүндээ мал сүрэг шигтгэсэн
Талбиун нутаг минь сан эрдэнээ ширдгэлсэн
Тансаг жаргалыг хүн арддаа шингээсэн
Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Аясын салхинаас сор хаялан сугсарсан
Атрын шагшуурга үр тариа шуурайлсан
Амжилт цогцлон нэр алдар цуурайтсан
Ажлыг цагчлан нөр үйлсээ шуурхайлсан
Гишгэж яваа санхьюу анхилуун газар минь
Гэрэлт нарны охьюу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Дэлхийд нягтарсан эв зүй минь батжингуй
Дэвшилж шалгарсан зүг чиг минь бадрангуй
Дээшлэн мандсан их хөгжил үзүүргүй
Дэлгэрч цэцэглэсэн маш сайхан ирээдүй
Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Гишгэж яваа санхьюу анхилуун газар минь
Гэрэлт нарны охьюу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий