Бүсгүй ааль
Баясан баясан нялхрах амрагийн сэтгэлээ хө
Балтай саран ганцхан хайрын жам аа хө
Зөв буруу ихтэй амьдын заяандаа
Зөөлөнд нь эрхлэх бүсгүй аалиа хө
Цэнгэн цэнгэн дэнслэх залуугийн сэтгэлээ хө
Цэцгэн саран гуравхан нь хорвоогийн жам аа хө
Алдавч оновч туулах амьдын заяандаа
Аргадах гуйх нь гэнэхэн бүсгүй аалиа хө
Наадан наадан сүжрэх хүмүүний сэтгэлээ хө
Насан бие нь зуурхан нь орчлонгийн жам аа хө
Уйлавч дуулавч хамтдаа амьдын заяандаа
Уйлах эрхлэх нь гэнэхэн бүсгүй аалиа хө
Уйлавч дуулавч хамтдаа амьдын заяандаа
Уйлах эрхлэх нь гэнэхэн бүсгүй аалиа хө ...