Дэндүү их ачтан

Мөөмөө ивэлгэсэн өвөрт тань

Мөнхөд эрхлэмээр болох юм ээжээ

Мөндөр хайлуулсан хайранд тань

Мөчир ургамаар болох юм ааваа

Далай их сэтгэлийн тань хайранд

Дандаа би нялхаараа байх юмаа

Дэндүү их ачийг тань хариулахад

Дэлхийг бэлэглэсэн ч багадах юм даа

Ухаан заасан харцанд чинь

Уусч шингэмээр болох юм ааваа

Учирлаж хэлсэн үгэнд тань

Уярч хайлмаар болох юм ээжээ

Далай их сэтгэлийн тань хайранд

Дандаа би нялхаараа байх юмаа

Дэндүү их ачийг тань хариулахад

Дэлхийг бэлэглэсэн ч багадах юм даа

Үйл үерлэсэн энэ орчлонд

Үүртсээр явтал айлсчих юм ааваа

Үүдэн хоймрын зайнд ч гэсэн

Үрийг чинь ацаглах юм ээжээ

Далай их сэтгэлийн тань  хайранд

Дандаа би нялхаараа байх юмаа

Дэндүү их ачийг тань хариулахад

Дэлхийг бэлэглэсэн ч багадах юм даа

Далай их сэтгэлийн тань хайранд

Дандаа би нялхаараа байх юмаа

Дэндүү их ачийг тань хариулахад

Дэлхийг бэлэглэсэн ч багадах юм даа

 

Facebook Twitter Google Plus