Нутгийн бараа
Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд
Санаа алдахад салхи нь үнэртсэн
Сайхан нутгийн бараа нь тодхон
Нулимстай нүдэнд торойгоод хоцордог
Нутгийн бараа ээжийн энтэй
Ариухан шороог нь алгандаа дээдэлсэн
Алтан нутаг аавын түшигтэй
Бодлын харгуйд шувууд нь зэллээд
Будант хөндийд зэрэглээ нь мяралзаад
Буцахын совин сэтгэлд яаруулсан
Буурал нутгийн бараа тодхон
Нулимстай нүдэнд торойгоод хоцордог
Нутгийн бараа ээжийн энтэй
Ариухан шороог нь алгандаа дээдэлсэн
Алтан нутаг аавын түшигтэй
Хүний нутгийн сайхныг мэдэхээр
Хүрэх алсын холыг зориход
Хосгүй таниас эрхэм эрдэнийг
Хорвоод би чинь олсонгүй дээ
Нулимстай нүдэнд торойгоод хоцордог
Нутгийн бараа ээжийн энтэй
Ариухан шороог нь алгандаа дээдэлсэн
Алтан нутаг аавын түшигтэй