Дурласан сэтгэл

Одод нойрстол саран бүүвэйлсэн

Охин чиний царайг харж

Эдгэрч бүдгэрсэн сэтгэлээ нээж

Эдгэшгүй гунигаа аргадан сууна

Үдшийн намууныг анирдахад

Үсний чинь хавчаар гэрэлтэнэ

Үүрэглэх шөнийн гүнд чиний

Үзэсгэлэнт царай чинь туяарна

Бороо шаагиж цув норсон

Болор тунгалаг царайг харж

Дурлаж догдолсон сэтгэлээ илчлэн

Дуусашгүй гунигаа аргадан сууна

Үдшийн намууныг анирдахад

Үсний чинь хавчаар гэрэлтэнэ

Үүрэглэх шөнийн гүнд чиний

Үзэсгэлэнт царай чинь туяарна

Цас хаялан хацар жиндсэн

Цайлган сэтгэлд уяран дасна

Хайрлаж дурласан сэтгэл зүрхэндээ

Хайрлаж уярсаар хүлээн сууна

Үдшийн намууныг анирдахад

Үсний чинь хавчаар гэрэлтэнэ

Үүрэглэх шөнийн гүнд чиний

Үзэсгэлэнт царай чинь туяарна

Үдшийн намууныг анирдахад

Үсний чинь хавчаар гэрэлтэнэ

Үүрэглэх шөнийн гүнд чиний

Үзэсгэлэнт царай чинь туяарна

Үзэсгэлэнт царай чинь туяарна

 

Facebook Twitter Google Plus