Сэтгэлд мөнхөрсөн ээжий

Яргуй нүдлэх цагаар тандаа очих гэж яардаг сан
Ялдам зантай ижийдээ эрхэлж нялхраад буцдаг сан
Дэндүү давчуу орчлонд үдлээд буцахыг нь мэдсэн бол
Дээлээ тайлаад өгөхөд нь дэрлээд унтах минь яав даа

Санчиг бууралгүй ижий минь ээ
Сэтгэлд мөнхрөн үлдэж дээ ээжий минь ээ

Дэнжийн ногоо соёолоход тандаа л очих гэж яардаг сан
Дээлтэй бурхан ижийдээ үнсүүлж яараад буцдаг сан
Уужим алаг хорвоод өнөд орхихыг нь мэдсэн бол
Өрөмтэй цайг нь уугаад өнжөөд явах минь ч яав даа

Санчиг бууралгүй ээжий минь дээ
Сэтгэлд мөнхөрөн үлдэж дээ ээжий минь дээ

Намрын хяруу унахаар тандаа очих гэж яардаг сан
Намхан жоохон ижийдээ үглүүлж аргадуулж буцдаг сан
Алагхан заяаны замбуулинд ахиад ирэхгүйг нь мэдсэн бол
Аргадаж гуйгаад байхад нь амсхийж үлдэх минь яав даа
 
Санчиг бууралгүй ээжий минь дээ
Сэтгэлд мөнхөрөн үлдэж дээ ээжий минь дээ
 
Facebook Twitter Google Plus