Дөрвөн цагийн зурлага

Алсын уулс цэнхэртэн униартахад

Аягатай тарагнаас яргуй үнэртэнэ

Аялгуут дуу сэтгэлд минь нялхрахад

Ангир уурагандаа янзага тэмүүлнэ

Хурдан морины уяа сойлго таарахад

Хулан тахийн шинж нь бүрдэнэ

Хулсан хусуур сувдран хөлрөхөд

Хултай айрганд уруул чимчигнэнэ

Ай хавар зуны улирал минь

Алтан нарны бичээс билээ

Тэнгэрт түшсэн Монгол түмний минь

Тэгш дөрвөн зурлага билээ

Тэгш дөрвөн зурлага билээ

Хүүхэд залуус эрдмийн аянд мордоход

Хүн бүрийн сэтгэл дүүрэн

Намар цагийн салхи нь зөөлөн үлээж

Намайг чамайг даллах шиг санагдана

Ай намрын сайхан улирал минь

Алтан нарны бичээс билээ

Тэнгэрт шүтсэн Монгол түмний минь

Тэгш дөрвөн зурлага билээ

Тэгш дөрвөн зурлага билээ

Үлэмжийн ариун цагаан цасан ширхэг

Үлээх салхи дуу хүүрнэнэ

Хүйтний эрч чангарах тусам

Хөх чонын жавхаа нэмэгдэнэ

Ай өвлийн сайхан улирал минь

Алтан нарны бичээс билээ

Тэнгэр шүтсэн Монгол түмний минь

Тэгш дөрвөн зурлага билээ

Тэгш дөрвөн зурлага билээ

 

Facebook Twitter Google Plus