Ээждээ
Толгодыг даван шувууд буцлаа ээж минь
Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм
Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор
Холдоод байх шиг санагдах юм даа ээж минь
Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор
Холдоод байх шиг санагдах юм даа ээж минь
Намрын төгөл навчсаа гөвөн бөхөлзөөд
Нартын амьдрал утгагүй мэт санагдаад байна
Сэрүүн шөнийн зэвэргэн бодол жиндүүлэхэд
Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм ээж минь
Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор
Холдоод байх шиг санагдах юм даа ээж минь
Надад өгсөн сэтгэлийн дулааныг чинь бодохоор
Нарны илч ядмаг санагдаад байна
Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь бодохоор
Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна
Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь бодохоор
Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна