Талын Монгол айл
Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургалаа
Тааны амтаар цайгаа дээжлээд
Талын Монгол айл өглөөг угтана
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын Монгол айл тайван амгалан
Янзага нь нойрмоглох үдийн халуунаар
Ээзгий ширгээж хүүгээ хүлээнэ
Ааруул сэврээж ачдаа өгөөд
Алсын ууландаа цацлаа өргөнө
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын Монгол айл тайван амгалан
Саран хоноглох нутгийн хоймороо
Буянт сүрэг идээшин хотлоно
Шөнийн одтой ханьсан шивнээд
Ширгийн зөөлөнд морио аргамжина
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын Монгол айл тайван амгалан
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын Монгол айл тайван амгалан