Миний аав адуучин
Амин хайртай миний ааваа
Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан
Бага наснаас чихэнд хоногшсон
Баргил хоолойтой дуучин хүн байсан
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн
Ороо морины ганган толгойд
Уургынхаа хувийг алдаж үзээгүй
Онцын хайртай миний ааваа
Олондоо нэртэй адуучин хүн байсан
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн
Хүлгийн төвөргөөнд намайг бүүвэйлсэн
Хөрслөг аав минь адуучин хүн байсан
Уртын дуугаараа намайг бүүвэйлсэн
Ухаантай аав минь дуучин хүн байсан
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн