Монгол бүсгүйн үзэсгэлэн
Харзны ус шиг мэлтэлзсэн
Намуун зөөлөн аашаараа
Хараацайн жигүүр шиг тахиралдсан
Нарийн сайхан хөмсөгөөрөө
Миний хайрыг татах
Учиртай төрөө юу
Монгол бүсгүйн үзэсгэлэнг
Улам ч хөөрхөн болгоо юу
Үйлэнд урнаа илчилсэн
Сүмбэн цагаан хуруугаараа
Үрийн бүүвэй аялсан
Сүүн цайлган сэтгэлээрээ
Миний хайрыг татах
Учиртай төрөө юу
Монгол бүсгүйн үзэсгэлэнг
Улам ч хөөрхөн болгоо юу
Гурваар дарсан гэзгийг чинь
Илбэн таалаад ханамгүй
Гоолиг төрсөн биеийг чинь
Налан суухад уйдамгүй
Миний хайрыг татах
Учиртай төрөө юу
Монгол бүсгүйн үзэсгэлэнг
Улам ч хөөрхөн болгоо юу
Миний хайрыг татах
Учиртай төрөө юу
Монгол бүсгүйн үзэсгэлэнг
Улам ч хөөрхөн болгоо юу