Жинжиймаа

Асарлан басарлан харагдана
Алтайн цэнхэр нутаг уу даа
Айлын хөөрхөн Жинжиймаа
Тэр л нутагт суудаг даа

Домогт Ану хатны
Жич нь байлгүй Жижиймаа
Догсом хурцын Бадмаа
Ижий нь байлгүй Жинжиймаа

Хөглөрөн униартан харагдана аа
Хөглөгөр алтайн бараа юу
Хөөрхөн төрсөн Жинжиймаа
Тэр л нутагт суудаг даа

Дөрвөлжин униартан харагдана
Дөрвөн ойрдын нутаг уу даа
Дөрвөдийн жаахан Жинжиймаа
Тэр л нутагт суудаг даа

Басарлан асарлан харагдана
Баруун алтайн нутаг уу даа
Баядын хөөрхөн Жинжиймаа
Тэр л нутагт суудаг даа
 
 
Facebook Twitter Google Plus