Итгэл

Алсыг зорьсон аяны шувууд шиг
 
Амраг чи минь холыг зориход

 Халуун зүрх минь хагацлаар шимширч

 Харгуй зам дээр ганцаар хоцорлоо

 На на на на на на на на

Харгуй зам дээр ганцаар хоцорлоо

 
Холын тэртээх хүний нутагруу

Хонгор чи минь зорин одоход

Залуу насны салшгүй сэтгэлээр

Цохилох зүрх минь итгэсээр хоцорлоо

На на на на на на на на

Цохилох зүрх минь итгэсээр хоцорлоо

Найгах модод навчис хаялсан

Намрын үдэш чамайгаа үдэхэд

Ариун дурлал минь амьдралд хүргэнэ гэж

Алаг зүрх минь итгэсээр хоцорлоо

На на на на на на на на

Алаг зүрх минь итгэсээр хоцорлоо

На на на на на на на на


Харгуй зам дээр ганцаар хоцорлоо

 

Facebook Twitter Google Plus