Учралын хорвоо
Нартай учрах гээд уулс яарна
Навчисаа дэлгэх гээд ургамал өндөлзөнө
Сарыг тольдох гээд ус яарна
Санаагаа олох гээд хүмүүс тэмүүлнэ
Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирал аа
Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирал аа
Мандсан наранд зулайгаа ээгээд
Манхан хайрханд магнай нь тэнийнэ
Мөнгөн сарыг долгиондоо шингээгээд
Мөрөн гол чиг мөнхөд энхжинэ
Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирал аа
Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирал аа
Цэцэг навчисаа дэлгэсэн ургамал
Цэнгэлийн дээдийг эдлэн бүжнэ
Зорьсон хүсэлдээ хүрсэн хүн чиг
Зол баяр гэрэлтсэн тариа шиг алтарна
Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирал аа
Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирал аа