Олон жилийн хойно

Нэгэн зүгтээ нисэж яваа шувуудыг харахад сайхан
Нэрээр минь дуудах шиг ганганах өнгөрөх тогорууд сайхан
Яруухан бодлоос жигүүр ургаж шувуудтай хамт нарыг тойрно
Янагын гар шиг нүүрийг минь илбээд
Толгодынхоо энгэрт эргэн буулаа

Олон олон жилийн хойно чамтайгаа би учирлаа
Орь залуу насны хайрын дурсамж минь
Өөд өөдөөсөө ширтэнцэн алхах  чи бидэн хоёрын дундуур
Өнгө өнгийн цэцэгс болон ургалаа ургалаа

Намуухан шөнийн гүн харанхуйг
Янагийн гэзэг шиг таалан зогсоход
Найман шарга эрхсийн тэртээ
Ялдам дүр чинь мишээнэ
Чиний гэзгэнд тэнгэрийн хөвгүүн
Сувдан гоёл зүүгээд байх шиг
Чимээ алдрах хурмастын тэртээ
Сэм сэмээр одоод ойртлоо

Олон олон жилийн хойно чамтайгаа би учирлаа
Орь залуу насны хайрын дурсамж минь
Өөд өөдөөсөө ширтэлцэн алхах чи бидэн хоёрын дундуур
Өнгө өнгийн цэцэгс болон ургалаа


 
Facebook Twitter Google Plus