Төгсөх сурагчийн уянга
Салаа хархан гэзгэн дээр чинь
Туузан цэцэг ахиад ургахгүй ээ
Санаа сэтгэл догдлоон цалгиах
Хонхон дуугаа дандаа сонсохгүй ээ
Савхан хилэн цамцан дээр нь
Ягаан бэх ахиад дусахгүй
Саруул эрдмийн ертөнцөд ижилдсэн
Сайн нөхдөө ердөө ч мартахгүй ээ
Ангийн хаалгыг зөөлөн хаалаа
Алдрайхан насаа үлдээлээ баяртай
Цээжний гүнд минь хоногшин шингэсэн
Ариухан дурсамжууд хэзээ ч сарнихгүй
Цэцэн цэлмэг цээлхэн дуулддаг
Багшийнхаа яриаг дандаа сонсохгүй ээ
Ангийн хаалгыг зөөлөн хаалаа
Алдрайхан насаа үлдээлээ баяртай
Одсон мөчүүд эргэхгүй ч гэлээ
Үерхлийн халуухан сэтгэлээ хөргөхгүй
Олон аавын хүүхдүүд чуулсан
Эрдэм бялхсан ордноо орхимооргүй
Сургуулийн хаалгыг зөөлөн хаалаа
Сурагч насаа үлдээлээ баяртай