Дулаахан намар
Нар үнэртсэн дээлэнд нь шургахад
Хээр найгасан салхи тогтоод
Үүлэн дээгүүр оддын дунд
Үлгэрийн хүлгээр нисэж зүүдлээд
Аавтайгаа хамт үдсэн тэр намар аа ай хө
Намар намраас сайхан намар аа
Сар хөвсөн цайны аагинд
Үе чангаран хадуур хурцлаад
Тулганы гал нь майхан ээгээд
Тохомын хөлсөө морьд нь шилгээгээд
Аавтайгаа хамт үдсэн тэр намар аа ай хө
Намар намраас сайхан намар аа
Аавын ухаан залгасан хүү
Ангир ээждээ уул юм гэнэлээ
Нартын жам хэцүүг яана
Навчис унахаар даарах юм даа
Намар намраас азтай намар аа ай хө
Намар намраас дулаахан намар аа
Аавтайгаа хамт үдсэн тэр намар аа ай хө
Намар намраас сайхан намар аа
Намар намраас сайхан намар аа