Зүүдэнд уяатай аав
Томоогүй өссөн танхил насанд минь
Тоотой зандарсан дөлгөөн аавынхаа
Хэлсэн бүгдийг сэтгэлдээ тунгааж
Хэрэг болгон анзаарсан ч билүү дээ
Сартай мандаж зүүд эргэсэн
Сайхан ааваа өрөвдөөд байх юм аа
Өглөг хайрыг нь хариулж амжаагүй
Өөрийгөө би зэмлэмээр болох юм аа
Уургаа тулаад адуундаа мордохдоо
Уулс халхалсан ханхар аавынхаа
Уруул давсан бодол ухааныг ээ
Ухаарч өөртөө шингээсэн ч билүү дээ
Сартай мандаж зүүд эргэсэн
Сайхан ааваа өрөвдөөд байх юм аа
Өглөг хайрыг нь хариулж амжаагүй
Өөрийгөө би зэмлэмээр болох юм аа
Гэрийнхээ хоймороо дүүрэн эзлэсэн
Гэгээн сэтгэлтэй бурхан аавынхаа
Андуурч хэлээгүй амин сургаалийг
Дандаа санаж явсан ч билүү дээ
Сартай мандаж зүүд эргэсэн
Сайхан ааваа өрөвдөөд байх юм аа
Өглөг хайрыг нь хариулж амжаагүй
Өөрийгөө би зэмлэмээр болох юм аа
Сартай мандаж зүүд эргэсэн
Сайхан ааваа өрөвдөөд байх юм аа
Өглөг хайрыг нь хариулж амжаагүй
Өөрийгөө би зэмлэмээр болох юм аа
Өөрийгөө би зэмлэмээр болох юм аа