Насан балчир үр

Амьдрал гэдэг хатуу ч гэлээ
Амин үр минь битгий уйдаарай
Арагдах хүмүүн цөөхөн ч гэлээ
Аавыгаа дээдэлж яваарай

Насан балчир үр минь дээ
Наадаж өссөн цэцэг минь дээ

Эрдэм гэдэг аугаа ч гэлээ
Энхрий үр минь битгий шантраарай
Эвийлэх хүмүүн цөөхөн ч гэлээ
Ээжийгээ хайрлаж яваарай


Насан балчир үр минь дээ
Наадаж өссөн цэцэг минь дээ

Хүсэл гэдэг жолоогүй ч гэлээ
Хөөрхөн үр минь битгий гэндээрэй
Хайрлах хүмүүн цөөхөн ч гэлээ
Хайруу жаврыг сөрж л туулаарай
 
Facebook Twitter Google Plus