Хүний сайхан орчлонд

Авьяас билиг тань гэрэлтэж мөнхөрсөн
Азийн тэнгэр чинь дэргэд байгаа шүү
Амьдралын нулимсыг арчиж хайрласан
Алтан тайз чинь сэтгэлд байгаа шүү

Эгэл төрх чинь инээмсэглэж мөнхөрсөн
Эрдэнийн монгол чинь үгүйлж байдаг шүү
Бүгдийн гинигийг хуваалцаж хайрласан
Бүтээлийн дээд чинь зүрхэнд явдаг шүү
Хөх тэнгэрийн доор
Нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд
Хайраа бэлэглэсэн аавыгаа мартахгүй

Алтан нарнаасаа адислаж дээдэлсэн
Амьдралын гал тань дүрэлзэж байгаа шүү
Олныхоо хайрыг дааж амилсан
Онгод туурвил чинь гэрэтэж байгаа шүү
Хөх тэнгэрийн доор
Нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд
Ухаарал бэлэглэсэн аавыгаа мартахгүй

Хөх тэнгэрийн доор
Нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд
Инээд бэлэглэсэн аавыгаа мартахгүй
 
Facebook Twitter Google Plus