Миний аз жаргалын дуу
Ээжийн бүүвэйн уяхан дуу
Эцгийн дөлгөөн дулаахан харц
Өлмий тэнцсэн гэрийн хоймор
Мэлмий сунгасан цэлгэр уужим
Миний аз жаргалын дуу билээ
Миний ажил үйлсийн суу билээ
Аа аа
Эвлүүлж өрсөн чулуун тоглоом
Унаж явсан модон шилбүүр
Эхэлж барьсан балын харандаа
Учрыг хэлсэн багшийн яриа
Миний аз жаргалын дуу билээ
Миний ажил үйлсийн суу билээ
Аа аа
Өрөхөөр өргөсөн цагаан тоосго
Хээлэхээр дэлгэсэн тансаг торго
Татахаар атгасан гангийн үзүүр
Тарихаар цайлгасан шижир тариа
Миний аз жаргалын дуу билээ
Миний ажил үйлсийн суу билээ
Миний аз жаргалын дуу билээ