Чам руу гэнэ дээ би
Аадар цутгаж байв чиг
Чамруу л гэнэ дээ би
Алс хүний нутгаас чиг
Чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Модод навчсаар уйлав чиг
Чамруу л гэнэ дээ би
Шувууд зэллээд одсон чиг
Чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Цэцгэс дэргэд дэлбээлсэн чиг
Чамруу л гэнэ дээ би
Саран нуугдсан шөнөөр чиг
Чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Хайраа нуугаад одсон чиг
Чамруу л гэнэ дээ би
Харцаа буруулж явсан чиг
Чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Будант цагийн тоосонд чиг
Чамруу л гэнэ дээ би
Бурхад дээдсийн төөргөөр чиг
Чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би
Үс нь буурал болсон чиг
Чамруу л гэнэ дээ би
Үүл заяаны учганд чиг
Чамруу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би