Сэтгэлийн уянга
Царайгий чинь харахын тоолонд
Санаа сэтгэл амгалан болох юм
Сар хоног урсан урссаар
Санчигны минь үсэнд буурал нэмсээр
Аа аа аа аа
Санчигны минь үсэнд буурал нэмсээр
Уулзанхан учрахын туршид
Ухаан бодол цэлмэг болох юм
Урсах хугацаа одон одсоор
Уяхан чиний минь насан ахисаар
Аа аа аа аа
Уяхан чиний минь насан ахисаар
Буянтайхан чи минь мишээсээр
Булгилах зүрх минь баяраар бялхах юм
Буцаж ирэхгүй сар жил хөвөрсөөр
Будан сууж тэргүүн бууралтсаар
Аа аа аа аа
Будан сууж тэргүүн бууралтсаар
Аа аа аа аа
Будан сууж тэргүүн бууралтсаар