Цэнгэлтэй үдэш
Шижир туяа цацруулан мишээсэн
Шингэх наран юутай гоёхон бэ
Сэрүүхэн үдэш зугаалан яваа
Сэргэлэн залуус юутай цэнгэлтэй вэ
Аав ээждээ эрхлэн тоглосон
Алаг үрс юутай хөгжилтэй вэ
Алтанхан найгалд эргэлдэн ниссэн
Алаг эрвээхэй юутай хөөрхөн бэ
Түвшин жаргалын өлгий болсон
Дэлгэр орны намуухан үдэш
Сайхан дуугаа дууланхан баясацгаая
Гайхам бүжгээ наадан цэнгэцгээе
Сайхан дуугаа дууланхан баясацгаая
Гайхам бүжгээ наадан цэнгэцгээе
Өнөр цэнгэл бялхуулсан үдэш минь
Амгалан шөнөө уринхан авчирна
Өдрийн баяслаа зүүдэндээ үзэж
Өрнүүн өглөөтэй учран золгоно