Хүсэл

Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Олдошгүй сайхан амрагаан мөнгөн хун болгоод
Оюу цэнхэр мандалдаа умбуулж шумбуулж хөвүүлэхсэн
Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Чин сэтгэлийн амрагаа би тэргэл саран болгоод
Цэнхэр номин уудамдаа цэнгүүлж жаргуулж баярлуулахсан
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Оосоргүй цагаан гэр болох болох минь ч яалаа даа
Онгон зүрхний амрагаа би ган тулга болгоод
Оломгүй дурлалын гал ноцоож дөлөнд нь дулаацахсан
Оосоргүй цагаан гэр болох болох минь ч яалаа даа

Facebook Twitter Google Plus