АНГИР ЭЭЖ

Аньсган дунд минь бүрэлзээд байна

Ангир ижии минь алга уу даа

Зүсэр бороо нь шаагиад байна

Зүүдэнд ижий минь ирэв үү дээ

Холын зэрэглээ тодроод байна

Хонгор ижий минь алга уу даа

Хадган сэтгэл минть нялхараад байна

Хатан ижии минь ирэв үү дээ

Өнчин сэтгэл минь ханьсаад байна

Өлзий буян нь ивлэв үү дээ

Өөрийн эрхгүй санагдаад байна

Өрлөг ижий минь ирэв үү дээ

Facebook Twitter Google Plus