Цэрэг эрийн гэргийн дуу

Наян найман уньтай гэрийг чинь

Цэцгийн талдаа барьж байна

Найман алдын хусан уурга чинь

Гэрийн бүслүүрт намилзан байна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд

Найз нь чамайгаа хүлээж сууна

Наадамд унадаг борлог морьд чинь

Унаган ижилдээ онгон явна

Найзтайгаа ижилсэн дөрөө харшуулах

Найртай өдрийг хүлээж сууна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд

Найз нь чамайгаа хүлээж сууна

Саалийн хувингаа сүүгээр мэлтрээж

Саальчин алдрыг дуулж явна

Сайхан ардынхаа заяанд сүү өргөж

Сайны үйлст жаргаж явна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд

Найз нь чамайгаа хүлээж сууна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд

Найз нь чамайгаа хүлээж сууна

 

Facebook Twitter Google Plus