Чамдаа
Хүслээр ирээгүй анхны хайр чи надад хатуурхаж
Хүйтэн өдөр үдшийн салхитай надаас чи явсан
Яагаад заавал миний энэ зүрх чиний төлөө байсан юм бэ
Ямар ч үнэгүй болсон хайр минь одоо үүрд хуучирсан
ДХ: Зөөлөн бороо гуниглан шивэрлээ ч цас орох болоогүйг би мэднээ
Зөвхөн чамдаа дуулах хайрын дуу зүрхэнд зогсох болоогүйг би мэднээ
Азаар учирсандаа би жаргалтай байсан ч чи минь явчихсан
Миний хайр дурсамж болон чиний зүрхтэй үүрд цохилно
Урсах нулимсны дусал бүхэн чамаас хайр нэхээгүй
Уучлал хүсэх итгэл болгон минь хариу хүсээгүй
Чамаас илүү намайг хайрлах хүн байхгүй гэж бодохоор
Надаас явсан чамайг санахдаа би дуулж байна
ДХ:
Одоо чамаас надад юу үлдсэнийг чи мэдэх үү
Орь ганцаар цохилох зүрх минь цагийн зүүтэй хамт үлдэв үү
Гунигаа дарж зүрхээ чангаллаа даанч чадахгүй нь ээ
Гуйж байсан хайр минь хайр минь жаргал болон хувирлаа