Зүрхний цэцэгхэн чамдаа
Зүүдэн тэргэл алсын дэглий цэнхэр уулсаас
Зүрийн гөрөөс цахилах шиг цагаахан манан сарнилаач
Зүрхний аглагт эрхэлсэн сүүтэй цэцэгхэн чамайгаа
Зүгээр нэг л мартаж чадахсан билүү дээ хорвоо
Дх:Уруулийн хээгээ сүлэн байж
Учирсан амраг минь
Уянга хайрын орчлонд
Зүрх шиг ганц л байх юмаа
Үүлс нь дэргэх тэнгэрийн үрээ шаргал наран
Өлмийд гандах цэцэгсийг орхиод нэг л холдлооч
Өрцөн цаана минь нялхрах энхрий цэцэгхэн чамайгаа
Үйлийн зоргоор мартаж чадахсан билүү дээ хорвоо
Дх:
Уйтан уйтан намрын бүүдэг тэнгэр исгэж
Урьнаар ирсан шувууд хоргодон хоргодон буцлаач
Нууцхан сэтгэлийн хавраар дэлбээлж гэрэлтсэн чамайгаа
Нулимсан дотроо мартаж чадахсан билүү дээ хорвоо