Хавар болжээ хонгор минь
Улирлын сайхан жигдрээд
Ургамлын дээжис дэлгэрээд
Улаанбаатар минь униартаад
Урин болж дээ хонгор минь
Аа аа аа
Урин болж дээ хонгор минь
Гэгээвчээр салхи сэвэлзээд
Гэнэ гэнэхэн сэтгэл хөвөлзөөд
Эмээ минь гадаа нарлаад
Урин болж дээ хонгор минь
Аа аа аа
Урин болж дээ хонгор минь
Найртайхан өдрүүд налайгаад
Дуут шувууд нь жиргээд
Хөөрхөн үр минь гадаа тоглоод
Хавар болж дээ хонгор минь
Аа аа аа
Хавар болж дээ хонгор минь