Морин хуур

Эртний домгий нь сонсохоор
Эрдэнийн хүлгээс үүсэлтэй
Эгшгийнх нь сайханд нь согтуурхаад
Ээжийн минь энэрэлийг мөрөөдүүлсэн

Дахилт:
Ай хө морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн ханиа

Уянгат сайхан аялгуундаа
Урьдын түүхээ дуулсан
Уяхан зөөлөн эгшгэндээ
Учрыг тодорхой ярьсан

Буурлын буурлын үеэс
Буянаа ивээж хайрласан
Үрийн үрийг ухааруулж
Үнэний хорвоод ханилсан

Дахилт:
Ай хө морин хуур минь
Монголчууд бидний сэтгэлийн ханиа

Facebook Twitter Google Plus