Хавар

Мөнх тэнгэрийн доор
Мянга мянган хавар
Монголын сайхан оронд
Жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад
Хүний сэтгэл тэнэгэр
Өвсний толгой ногоороход
Морь мал ханагар
Эелдэг урьхан амьсгал
Ариухнаар үнэртээд
Эрт одоог бодогдуулж
Нуусан сэтгэлийг сэргээнэ
Хөхөрсөн модод цэцэглэж
Хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө
Залуу болгон санана
Хээрийн галуу айлчлан
Гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин
Дуугий нь сонсоод уярна
Хажуу дахь ууланд горхи
Хоржигнонхон урсахад
Хаяанд ишиг хурга
Хөгжилдөнхөн майлна

Facebook Twitter Google Plus