Салхины хээ
Дандаа л өөрөө намираад байна
Даавуу дээлний минь хээ юү дээ
Давааны салхи нь илээд л байна
Догдлох сэтгэлийн минь өнгө үү дээ
Дэнслэх зүрхний минь аясуудаа
Дээлийн зүггүйхэн хээ юү дээ
Дэнжийн цэнхэрхэн салхи уу даа
Хайрын салхи нь үлээгээд байна
Дээлийн хормой дэрвэлгүй дээ
Хатан санаа минь уяраад байна
Дэр нийлэнхэн хайрлалгүй дээ
Өд сөдийг хийсгэн байгаа салхин чиг үзүүр үү дээ
Өнгө өнгийг эргэцэн байгаа санаан чиг сэжүүр үү дээ
Хээ хээн дээ өгсөн байгаа
Торго шиг торго уу даа
Хэн нь хэндээ дассан байгаа дотно шиг хайр уу даа
Алчуур өөрөө л хийсээд байна
Арын салхины ааш уу даа
Алтанхан саа нь гээгдээд л байна
Аясхан бодлын минь уярал уу даа
Амин санааны минь хүсэл үү дээ
Алчуурын нимгэн ааш уу даа
Азын цэнхэрхэн салхи уу даа
Хөндий салхи нь үлээгээд байна
Навчын чимээ гаралгүй дээ
Хөөрсөн сэтгэл минь дэнслээд байна
Нартад нэгэндээ дасалгүй дээ
Өд өдийг хийсгэн байгаа салхин чиг үзүүр үү дээ
Өнгө өнгийг эргэцэн байгаа санаан чиг сэжүүр үү дээ
Хээ хээн дээ өгсөн байгаа
Торго шиг торго уу даа
Хэн нь хэндээ дассан байгаа дотно шиг хайр уу даа