Мэнгэ төөрсөн амраг
Гуниг хүлхсэн алаг нүдний чинь доор
Нулимс тоссон нэгэн мэнгэ байдаг
үймэрсэн сэтгэлийн цангааг гарган эрхлэхээр
үрчлээтэж амжаагүй зовхийг чинь би үргэлж зүүдлэх юм
Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь
Миний зүрхний гэгээн гуниг минь
Бурхан багшийн дутаасныг яалтай вэ
Буян заяа гэдэг чинь тэнгэрийн хишиг юм уу даа
Инээд нуусан ягаан уруул дээр чинь
Илбийн юм шиг нэгэн мэнгэ байдаг
Эвлүүлж хэлээгүй хайрын үгээ бодохоор
Эгшиг дутсан хорвоод дуулж явахад уйтай юм
Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь
Миний зүрхний гэгээн гуниг минь
Бурхан багшийн дутаасныг яалтай вэ
Буян заяа гэдэг чинь тэнгэрийн хишиг юм уу даа
Гижиг бүжиглэсэн цагаан хүзүүн дээр чинь
Хайр шингээсэн нэгэн мэнгэ байдаг
Санахгүй гэсэн гэнэн үгээ бодохоор
Саргүй шөнийн уртыг уйлж бармаар болох юм
Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь
Миний зүрхний гэгээн гуниг минь
Бурхан багшийн дутаасныг яалтай вэ
Буян заяа гэдэг чинь тэнгэрийн хишиг юм уу даа