Ижийгээ гомдоох учиргүй

Ариухан хэвлийдээ арван сар тээж
Араг үүрч галаа түлсэн
Амьдрал хэмээх их далайд авчирсан
Ачит ижийгээ битгий гомдоогоорой
ДАХИЛТ
Үртэй хүний жаргалыг өдөр болгон мэдрүүлж
Үгсийн сайхныг өдөр болгон хэлнэ
Ижийгээ хайрлаж явахад би алзахгүй ээ
Ижий минь та наддаа шүтээн билээ
Алаг үр болж мэндлэн төрөөд
Амьдралд нь баяр баяслыг мэдрүүлж
Нарт хорвоод ганц заяах ижийгээ
Насан туршид нь баярлуулж яваарай
ДАХИЛТ
Үртэй хүний жаргалыг өдөр болгон мэдрүүлж
Үгсийн сайхныг өдөр болгон хэлнэ
Ижийгээ хайрлаж явахад би алзахгүй ээ
Ижий минь та наддаа шүтээн билээ
Энхрийлэх хайрыг нь дааж яваарай
Ижийгээ гомдоох учиргүй
Ижийгээ би гомдоох учиргүй
ДАХИЛТ
Үртэй хүний жаргалыг өдөр болгон мэдрүүлж
Үгсийн сайхныг өдөр болгон хэлнэ
Ижийгээ хайрлаж явахад би алзахгүй ээ
Ижий минь та наддаа шүтээн билээ
Үртэй хүний жаргалыг өдөр болгон мэдрүүлж
Үгсийн сайхныг өдөр болгон хэлнэ
Ижийгээ хайрлаж явахад би алзахгүй ээ
Ижий минь та наддаа шүтээн билээ

Facebook Twitter Google Plus