Дурлал

Чамд минь хүмүүс дурласан гэж

Энд тэндээс надад шивнэн хэлээсэй

Энэ л зүрх минь тэр л үед баясаж

Энхрий чамайгаа улам хайрлахсан

Дурласан бүхэнд сэтгэл нь татагдана

Дугараа эргэх мэт даган одсон гэвэл

Хайртын чинь зүрх гомдлоор шүүрч

Хайрын тэнгэрт наран хиртэнэ шүү

Этгээд миний бодолд чи минь үнэмшээд

Энгэрээ битгий сул тавиарай

Дуулим хорвоод ганцхан гэдгээ мэдрээд

Дурлалаа ухааран ариун яваарай

Олон хүн дурладаг чамтайгаа байхад

Оддын дунд саран шиг би сондгой

Омогшиж түүнээ эргэцүүлэн бодоход минь

Оломгүй сэтгэл далай шиг давалгаатай

Этгээд миний бодолд чи минь үнэмшээд

Энгэрээ битгий сул тавиарай

Дуулим хорвоод ганцхан гэдгээ мэдрээд

Дурлалаа ухааран ариун яваарай

Этгээд миний бодолд чи минь үнэмшээд

Энгэрээ битгий сул тавиарай

Дуулим хорвоод ганцхан гэдгээ мэдрээд

Дурлалаа ухааран ариун яваарай

Дурлалаа ухааран ариун яваарай

Facebook Twitter Google Plus