Хүсэл татсан хавар
Хүсэл татсан хавар болдгоороо боллоо
Хүлээж байсан шувууд ирдгээрээ ирлээ
Хайрын бяцхан төгөл нахиагаа дэлгэлээ
Харин ганцхан чамайгаа би үгүйлнэ
Ангасан сэтгэлийн минь талд хур болон орооч
Амраг сэтгэлийн минь нууранд хун болон умбаач
Хур борооны ус хуурай газрыг дэвтээлээ
Хунгийн сүрэг нисээд нуурын хөвөөнд буулаа
Газар дэлхийг сэргээж ганган цэцэгс дэлгэрлээ
Ганцхан чиний үгүйд гансрах сэтгэл төрнөө
Ангасан сэтгэлийн минь талд хур болон орооч
Амраг сэтгэлийн минь нууранд хун болон умбаач
Ангасан сэтгэлийн минь талд хур болон орооч
Амраг сэтгэлийн минь нууранд хун болон умбаач