Гэгээн гуниг
Зүүдэндээ чамайг дуудан сэрээд
Зүрхний угаас санагалзан суухдаа би
Аньсганд торсон нулимсаа залигаад
Аюулхай цээжиндээ цагаан гуниг тээдэг ээ
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно
Оддын доор гэгээн гуниг хөвөрнө
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно
Оддын доор гэгээн гуниг хөвөрнө
Сэтгэлдээ чамайг үргэлж санаад
Сэмэрч хайлан санагалзан суухдаа би
Алдрай насны дурсамжаа хадгалж
Ангир цээжиндээ хөнгөн гуниг тээдэг ээ
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно
Оддын доор гэгээн гуниг хөврөнө
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно
Оддын доор гэгээн гуниг хөврөнө
Харцандаа чамайг хайсаар сэрээд
Хайрын дуугаа аяланхан суухдаа би
Хүслээр болдоггүй хорвоотой эвлэрээд
Хүний орчлондоо эмтэрч суух юмаа
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно
Оддын доор гэгээн гуниг хөврөнө
Орчлонгийн шаргал өдрүүд урсан одно
Оддын доор гэгээн гуниг хөврөнө
Оддын доор гэгээн гуниг хөврөнө