Таван эрдэнэ
Энгэрийн яргуй цасан доор зvvдлэхэд
Эхний төл наран наашлаж цангинана
Эзэн малчны магнай тэнийн баярлаад
Эх орны минь сvрэг нэмлээ гэж дуулна
Таван бvлээн зvс
Таван уяхан эгшиг
Тэгш таван хvслийн
Амьд таван эрдэнэ
Жаврын vзvvр уярч цаг наашлахад
Цэлмэг шөнийн од шиг төлөөр сvрэг баяжина
Өнгө аялгуу зохирол чихнээ ялдам таацаад
Өнөр малчны хот таван эрдэнийн далай
Таван бvлээн зvс
Таван уяхан эгшиг
Тэгш таван хvслийн
Амьд таван эрдэнэ
Анхны бороо цэцгийн дэлбээг таалахад
Таван эрдэнэ дэлхийд үрээ хайрлана
Хотол олон төлийн дуундаа баясаад
Хорвоогийн наран саатан байж чагнана
Таван бvлээн зvс
Таван уяхан эгшиг
Тэгш таван хvслийн
Амьд таван эрдэнэ