Шөнийн бороо
Шөнийн орсон шиврээ бороо
Сэржигнэн шивнэв цэцгийн чихнээ
Сэрүүн тунгалаг дусаалыг нь шимсэн
Цэцгүүд баясан цомирлогоо дэлгэв
Цэцгэнд шивнэсэн шиврээ бороо
Сэмхэн шивнэв зүрхний гүнээ
Сэтгэлдээ шингэтэл магтав чамайгаа
Сэлэн цохилов миний судас
Гүн харанхуйд хулжсан нойр
Хол ойрыг хэсүүчлэн давхив
Хайр дурлалын халуун илч минь
Чиний амьсгалд хүрэв үү үгүй юу