Үл таних эмэгтэй
Амьдарч байсныг минь мэдээгүй ээ чи
Хайрлаж байсныг минь анзаараагүй ээ
Харанхуйд нуугдсан сэтгэлээ би нээж
Хайрын захиагаа нулимсаараа чамд бичнэ
Хаалганы чинь цаана даарсан зүрх
Хаашаа цохилдогийг чи мэдэх үү
Чамайг хайрласан тэр л өдрүүд
Ганцхан минийх байлаа
Чиний хэлээгүй хайрын үг цэцэг болон ургасан
Минийх болоогүй чиний өлмийд хайраа би чинь дэвслээ
Зүүдэнд чинь сонсогдсон аялгуу байлаа би
Сүүдэрт чинь нуугдсан гэрэл байлаа би
Эмзэгхэн зүрхэндээ чамайгаа хайрласан
Багынхаа мөрөөдлөөс би аз жаргалаа олсон
Харцанд минь нуугдсан хайрын
Анзаарч хараагүй ч гомдоогүй ээ би
Дурласан бүсгүйн үгийг санаж яваарай гуйя
Хэзээ ч хэн ч чамайг над шиг хайрлахгүй ээ