Гарын арван хуруу
Гарын арван хуруу нь ээ
Гажаа нь үгүй шулуухан даа хөө
Гартаа хийсэн бөгж нь ээ
Хольцоо нь үгүй шижир дээ хөө
Хар өнгийн торгоор хөө
Ханцуйгаа ч юундаа эмжлээ дээ хөө
Харийн хошууны чамдаа би
Хайраа ч юундаа өглөөдөө хөө
Араар ургасан хайлаас нь ээ
Алтны маань өнгөөр шаргалтана даа хөө
Амраг хонгор хүүдээ би
Ааваасаа ч илүү даслаа даа хөө
Энгэрээр ургасан хайлаас нь ээ
Эрдэнийн маань өнгөөр шаргалтана даа хөө
Энхрий хонгор хүүдээ би
Ээжээсээ ч илүү даслаа даа хөө