Төрсөн нутгийн бараа
Цэнхэр униар дундаасаа
Дүнхэр уулсууд сүндэрлээд
Төрсөн нутгийн бараа нь хө
Түмний газраас харагдаад байна хө
Цагаан цасан малгайтай
Сүрлэг хангайн нуруунд нь хө
Насан өндөр болсон
Өрлөг эх шиг санагдаад байна хө
Хүсээд яваа ээжийг минь
Тосоод ирэхээс урьтаад
Төрсөн нутгийн бараа нь хө
Түүнийг минь орлон угтсан юм байжээ