Уучил
Хатуу зөөлөн хоногийн хүрдийг
Хайраараа дэвтээж явахад чинь
Халуун сэтгэлийг чинь сэвтүүлсэн бол
Хайрт минь чи намайгаа уучил
Хөнгөн жаргалд автан чамайгаа мартсан бол
Хайрт минь чи намайгаа уучил
Уужуу тайван ухаан бодлоор
Хорвоог зохицуулж явахад чинь
Халуун итгэлийг чинь хөрөгсөн бол
Хань минь намайг уучил
Хөнгөн жаргалд автан чамайгаа мартсан бол
Хайрт минь чи намайгаа уучил
Ангир үгээ өсгөн торинуулж
Амьдралыг зохицуулж явахад чинь
Амин жаргалд автаж чамайг мартсан бол
Амраг минь намайг уучил
Хөнгөн жаргалд автан чамайгаа мартсан бол
Хайрт минь чи намайгаа уучил