Sorrow

Дэлбээнд хүрсэн шүүдэр мөс болон хөлдөж
Дэврүүн хайрын сэтгэлд цас болон царцхад
Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод
Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад
Итгэж явсан сэтгэл үүл болон дэгдэж
Инээдээр бүүрэн дурсамж нь бороо болон орход
Шинвнэж хэлсэн үг чинь салхи болон замхарч
Сэтгэлд үлдсэн дүр чинь сэм сэмхэн надаас холдоно

ДХ:Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хүндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр *2

Хамтдаа мөрөөдсөн хүсэл хясал болон хувирч
Ганцхан гэж бодсон дурлал өвөрөөс минь нисэхэд
Иргээд ирэхгүйг чинь өөрөө мэдсээр байж
Миний зүрх чамайг ирнэ гэж хүлэсээр
Чи иргэж битгий хараарай хайрт минь
Хүнийх болоод явахыг чинь харж би чинь чадахгүйнээ
Дураараа яв да хонгор минь

ДХ:Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хүндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Facebook Twitter Google Plus